Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн мянган хүүхдийг баярлуулж, улаан хивсээр алхуулах \”Hero & Cool”харшийн сүлд модны наадам арванхоёрдугаар сарын 12-нд болохоор болжээ. Уг наадмыг НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү дуучин Б.Анхбаяртай /A Cool/ хамтран гуравдахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд хотын захын сургуульд суралцдаг ч харшийн сүлд модны наадамд оролцож чаддаггүй шилдэг мянган хүүхдийг хамруулдгаараа онцлогтой юм.
Түүнчлэн Монголын сурагчдын холбоо, Нийслэлийн Улаанбаатар Чуулган, \”Либерал Хаус” бодлогын судалгааны хүрээлэн, \”Грийн сити” ХХК, АПУ ХХК, ТЕСО корпораци, \”Цэнхэр гүзээлзгэнэ” болон \”Жангар” хүүхдийн номын хамт олон болон \”New EFOwners” клуб харшийн сүлд модны наадмыг дэмжин хамтран ажиллаж байгаа бөгөөд урлаг урлаг соёлын одод олноороо оролцож, хүүхэд багачуудыг баярлуулах ажээ.
Undesten.mn