Хойд Солонгосын
удирдагч Ким Чен Уны ивээл дор байдаг тусулсын охидын \”Моранбонг” хамтлаг
Бээжинд тоглолт хийхээр ирлээ. Хойд Солонгосын хамгийн царайлаг охидын хамтлаг
гэгддэг \”Моранбонг” Бээжинд бүтэн долоо хоногийн хугацаатай ирсэн бөгөөд энэхүү
аялал нь уг поп хамтлагийн хилийн чанад дахь анхны тоглолт юм.
Мэдээж бүх
асуудлыг Хойд Солонгосын удирдлагууд Бээжингийн эрх баригчидтай яриад
зохицуулчихсан учир охид зүгээр тоглолтондоо л санаа тавихад болно.
Өмнөд
Солонгост поп урсгал хүчтэй хөгжиж буй энэ үед Хойд Солонгосын удирдагч түүнээс
дутахааргүй авьяаслаг охидын хамтлаг байгуулсан \”Моранбонг” бөгөөд өмнөд
хөршөөсөө ялгаатай нь \”Моранбонг”-гийн охид хөгжмийн зэмсгүүдээр тоглодог.
Түүнчлэн тайзан дээр л тоглолтын хувцас өмсөхөөс биш бусад үед цэргийн дүрэмт
хувцас өмсдөг \”Моранбонг”-ийг цэргийн хамтлаг гэж андуурч болохгүй.
Сонирхуулахад,
\”Моранбонг” Бээжинд Хятадын Коммунист намынханд ая дуугаа өргөх бөгөөд хаалттай
болох уг тоглолтод зөвхөн урилгаар оролцох юм байна. Өөрөөр хэлбэл, тус хамтлаг
Бээжингийн жирийн иргэдэд тоглолтоо үзүүлэхгүй аж.
Э.Төгс