Өнгөрсөн онд Энэтхэгийн хойд нутагт орших Жхарханд мужид Лалын махны худалдаачинг хөнөөсөн 11 хүнд шоронд бүх насаар нь шоронд хорих ял оноожээ. 55 настай Алимуддин Ансариг тэдгээр эрчүүд үхэр хамгаалахын тулд тийнхүү хөнөөсөн байна.
Сүүлийн хэдэн жилд Лалын махны худалдаачид руу хийсэн халдлагуудыг үл харгалзан энэ нь үхэр хамгаалсан хүмүүст анх удаа ял шийтгэл ногдуулж буй тохиолдол аж. Энэтхэгийн Жхарханд гэх мэт хэд хэдэн мужид үхэр хороох нь хууль бус хэрэгт тооцогддог аж. Тус улсад үхэр хамгаалагчдын тоо тогтвортой өсөж байгаа ч цагдаагийнхан ихэнх тохиолдолд тэднийг суллаад явуулдаг байсан юм.
Ноён Ансаригийн үхэлд 12 хүнийг буруутгаж байгаа боловч шүүх байгууллага тэдний нэгийг нас залуу гэх шалтгаанаар суллажээ. Харин бусад 11 хэрэгтэнд бүх насаар нь шоронд хоригдох ял ногдуулсан байна.
Хүний эрхийн байгууллагынхны мэдэгдэж буйгаар өнгөрсөн онд үхэр хамгаалсан 38 халдлага гарсны улмаас арван хүн алагджээ.
Б.Болормаа