Стабулд Метроны шатаар уруудаж явсан хүн гэнэт унасан талаар РИА Новости Hurriyet-ний мэдээллээс иш татан нийтэлжээ.
“Аязага” метроны станцад зорчигч гаднаас доош буух гулгуур шатаар тэр агшинд гулгуур шатны нэг хэсэг цөмөрч, гэнэтийн байдлаас гарахын тулд зорчигч шатны хажуу хэсгээс тогтоон барих гэсэн ч гар алдсанаас механизмын дотор талруу унаж буй байдал бичлэгээс харагдаж байна.
Аврах ажиллагаа цаг орчим үргэлжилсний дараа хохирогч зорчигчийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд түүний амь насанд аюул учраагүй байна. Мэдээллийн агентлагаас- эвдэрсэн гулгуур шатны өмнө анхааруулсан тэмдэг байсан ч хүмүүс түүнд анхаарал хандуулаагүй талаар мэдээллэсэн байна.
Ц.Пүрэвдорж