Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Д.Сугарын нэхэмжлэлтэй Ц.Даваасүрэнд холбогдох хэргийг шүүнэ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг нэр төрд нь халдсан гэх үндэслэлээр шүүхэд өгсөн байдаг. Уг шүүх хурал Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч хоёрдугаар сард болж, сайд Д.Даваасүрэнгийн талаас нэмэлт материал цуглуулах хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авч хойшлуулсан юм.
Нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн оны өмнө телевизүүдэд өгсөн ярилцлагадаа “Үндсэн хуулийн цэц шударга ажиллах хэрэгтэй. Энд өмнө нь гэмт хэрэгт холбогдсон хүн байна. Тухайлбал Д.Сугар.” гэж хэлсэнтэй холбоотой аж.