Тун удахгүй АНУ-ын Нью-Йорк хотноо анхны жолоочгүй автомат Jaguar машин явж эхлэх нь ээ. Google компанийн Waymo нэгжтэй хамтран уг автомат жолоодлоготой машиныг бүтээж, ийнхүү авто зам дээр турших ажлыг эхлүүлсэн байна. 2020 он гэхэд тус компани автомат жолоодлоготой спорт загварын 20 мянган Jaguar машиныг гаргахаар төлөвлөжээ.
Тус улсын Аризон мужид нэгэн эмэгтэй Uber-ийн жолоочгүй машинд мөргүүлэн амиа алдсанаас хойш ердөө долоо хоногийн дараа ийнхүү дахин нэг автомат жолоодлоготой машин гарч байгаа нь олны анхааралд өртөөд байгаа юм. Холбогдох албаны хүмүүс дээрх ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Waymo нь 2018 оны сүүлч гэхэд Аризон мужид анхны жолоочгүй таксиг үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.
Б.Болормаа