Талхны үнээ мэддэггүй Сангийн сайдтай Монгол Улсын
Засгийн газарт ард түмэн таллаж хуваасан атар талх 600 төгрөгөөр худалдан авч
идэж байна гэж хэлбэл ам уруугаа алгадуулсан хэрэг болох болов уу. Иргэдийн
худалдан авах чадвар муудсанаас худалдагчид хүнсний бүтээгдэхүүнээ борлуулахын
талд атар талхыг дундуур нь хувааж зарж байгаа юм. Үнэндээ ийм байдал аль
дээрээс л бий болсон юм. Ялангуяа хотын захын гэр хороололуудад ийм дүр зураг
ажиглагдах бөгөөд томоохон захуудын хаягдал хоосон ясыг цуглуулан ууталж нэг
бүрийг нь 1000 төгрөгөөр /зураг дээрээс харна уу/ зардаг болжээ. Бас болоогүй
ээ, \”Хүүхээ наадах чинь нохойн хоол биш. Хоолонд авдаг юм\” хэмээгээд хамгийн гүйлгээтэй хүнсний бүтээгдэхүүн гэдгийг зардаг худалдагч нар нь хэлсэн юм. Энэ мэтчилэн ургамлын тос, элсэн чихрийг кг-аар ньбус 100 гр-аар
авч хэрэглэдэг болж. Эгээтэй л будааг ширхэглэн худалдаж авах
нь холгүй байна захын гэр хорооллуудад. Мэдээж иргэд хэмнэх гэсэндээ биш халаасандаа байгаа
мөнгөнийхөө хэмжээгээр л худалдан авалт хийж буй. Тиймдээ ч, нохойн хоол хэмээн зардаг малын
уушиг, элэгнээс бүрдсэн \”жижиглэн”-г 1500 төгрөгөөр авч идэж байна. Бүр
ууталсан хоосон яс, \”жижиглэн”-гээ авч чадахгүй өрийн дэвтэрт бичүүлж авах
иргэдийн тоо өссөнийг захын гэр хорооллын худалдагчид хэлнэ. Түүнчлэн худалдагч
нарын хэлснээр, өрийн хар дэвтэрт бичүүлсэн хүмүүс өрөө төлөхгүй байгаагаас
дампуурсан дэлгүүр ч байгаа аж. Ямартай ч, ард түмний амьдрал өдрөөс өдөрт улам
доройтсоор байна.Харин тэр үед иргэд амьжиргаагаа хэрхэн залгуулж буйг эргэн
мэдээлэх болно.
Төгс