Өнгөрсөн сарын 30-ны өдөр Төрийн ордонтой хаяа залгах, хуучнаар \”Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн газрын дуудлага худалдааг нийслэлээс зохион байгуулж, Монгол Улсын иргэн, араб үндэстэн Абдул Карим 24 тэрбум төгрөгийн санал хэлснээр худалдан авахаар болсон. Харамсалтай нь, тэрээр удалгүй тус газрыг худалдан авахаас татгалзсан мэдэгдэл хийсэн билээ.
Дуудлага худалдааны журам ёсоор Абдул Каримын албан ёсоор хариу өгч, мөнгөө шилжүүлэх хугацаа уржигдар буюу энэ сарын 14-ний орой дуусчээ. Ингэснээр тус газрын дуудлага худалдаанд 23 тэрбум 850 сая төгрөгийн санал өгсөн \”Таван Богд групп”-т өчигдөр нийслэлээс санал хүргүүлсэн байна. Одоогоор тус групп энэ газрыг худалдан авах нь тодорхойгүй, дуудагдсан үнээрээ зарагдах эсэх нь ч тодорхой бус байгаа юм. \”Таван Богд” групп энэ газрыг авахаар болвол энэ сарын 18-ны өдөр худалдан авах саналаа хүргүүлж, 14 хоногийн дотор мөнгөө төлөх ёстой.