Сонгууль дөхөхийн хэрээр АН болон бусад намуудын хоорондох
саналын хуудас тоолдог хар машины асуудлаар маргаан даамжрах төлөвтэй. Мэдээж
өнгөрсөн сонгуулиар хар машинд луйвардуулсан бусад намынхан энэ удаад шударга
сонгууль явуулахыг хүсэх нь дамжиггүй. Нөгөө талаас хар машинд хувь заяагаа
даатгасан АН саналын хуудсыг дахин хар машинаар тоолоохоор чармайж, хар машин
найдвартай гэсээр байгаа юм. Ямар сайндаа л бусад намынхан хар машин үнэхээр
найдвартай юм байдаг байж, гэхдээ өнгөрсөн удаагийнх шиг зөвхөн хар машинаар
тоолохгүй, давхар гараар тоолье гээд байгаа.
Үүнд ч илүү хөрөнгө мөнгө орохгүй
гэдгийг онцолсон. Үнэхээр хар машин бусад намуудын хардаад байгаа шиг
тохируулсан удирдлагын дагуу уншдаггүй бол саналын хуудсыг давхар гараар тоолох
хэрэгтэй. Тэгээд ч давхар тоолох нь бүр ч баталгаатай сонголт хийх боломжийг
сонгогчдод олгоно.
Тэгвэл хэн ч хүрдэггүй лац ломботой, дээрээс нь програмд нь
нөлөөлж болдоггүй гэх хар машинтай адил \”ТҮЦ машин”-ы програмд төрийнхөн, тэр
дундаа АН-ынхан гар дүрснийг батлах нэгэн баримтыг нийтлэлч Баабар дэлгэсэн юм.
Түүнийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн илүү тэтгэвэр тогтоолгосон хэмээн Хүн
амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор
Баабар хариу мэдэгдлийг хийх үеэр \”ТҮЦ машин”-ы программыг хэн
нэгэн эвдэж хүний мэдээллийг засч болдгийг баримтаар тогтоосон. Тэгвэл бусад намуудын хардаад байгаа шиг яг
үүнтэй адилаар АН санал тоолдог хар машины програмд нэвтэрдэг болж таарч байна
уу. Магадгүй алс холын АНУ-аас ирсэн хар машинууд анхнаасаа АН-ыг сонгуульд
ялуулах зорилготой байсан байж болох юм.
Автомат машины програмд нөлөөлжээ