Кемерова мужийн амбан захирагч Аман Тулеев тус мужийн “Зимняя вишня” худалдааны төвд гал түймэр гарч олон хүн түүний дотор бага насны хүүхдүүд амь үрэгдсэн явдалд Ерөнхийлөгч В.Путинээс уучлал гуйжээ. Одоогийн байдлаар тус мужийн 200 гаруй оршин суугчид Кемерова мужийн амбан захирагчийг огцорхыг шаардан жагсаал цуглаан хийж байгаа бөгөөд харин тэрээр албан тушаалаасаа огцрох талаар огтхон ч бодохгүй байгаа гэнэ. Түүгээр ч барахгүй тус мужийн амбан захирагч Аман Тулеев гал түймэрт амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхнээс огтхон ч уучлал гуйгаагүй юм байна. Аман Тулеев Кемерова хотод жагсаал цуглаан хийж буй тэдгээр хүмүүсийг “хэрээнүүд” хэмээн доромжилсон ба тэрээр гал гарсан эхний өдөр худалдааны төв рүү очоогүй нь олон түмний дургүйцлийг маш ихээр хүргэжээ. Харин гал түймэр гарч байх тухайн үед түүний нэгдүгээр орлогч Сергей Цивилев гэгч хүрэлцэн ирсэн бөгөөд тэрээр оршин суугчдынхаа өмнө өвдөг сөгдөн уучлал гуйсан байна. Дашрамд дурдхад Кемерова мужийн амбан захирагч Аман Тулеев нь казах үндэстэн юм байна.