Монгол үндэстний соёлыг Канадад түгээж, Монгол эх хэл бичиг соёлоо Монгол хүүхдүүддээ зааж сургадаг Б.Золзаяа энэ удаа шалгуур өндөр Канад улсад франц хэлийг заахаар болжээ. Тэрээр Канадын боловсролын системийн шалгуурыг давж франц хэлний багш мэргэжлээрээ багшлах эрхээ авч байгаа юм байна.
“Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл”-ийн Боловсролын хорооны гишүүн Б.Золзаяа нь Монголдоо хамгаалсан Боловсрол судлалын ухааны доктор (Ph.D) зэргээ ийнхүү Хэл шинжлэлийн ухааны докторын зэрэгтэй (Ph.D) дүйцүүлж, мөн TECFÉE мэргэжлийн шалгалтаа амжилттай өгч дууссан байна.
Тэрээр үндсэн ажлынхаа хажуугаар олон нийтийн ажилд хичээн зүтгэдэг хилийн чанад дахь олон нийтийн зүтгэлтний нэг юм.