Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг, Хайлаастын хуучин эцсийн буудал орчимд эхнэрийнхээ цогцсыг тээшиндээ хийн зөөж явсан залуу баригджээ. Цагдаа нар \”Тоёота раум” маркийн автомашины жолоочийг 02.00 цагийн үед зогсоож шалгахад ийнхүү цогцос тээвэрлэж явсан нь илэрсэн байна.
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 30 настай Э гэх залуу хамтран амьдарч байсан 29 настай А-г хоёр удаа хутгалж хөнөөгөөд, цогцсыг нь зөөж яваад баригдсан юм.
Сэжигтэн хэргийн талаар мэдүүлэхдээ \”өнгөрсөн бямба гаригт А-г хөнөөсөн\” гэжээ. Цагдаагийн албан хаагчид түүний автомашинаас хоёр ширхэг хутга бусад эд мөрийн баримт олж, хураан авсан тухай мэдэгдлээ.