Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо буюу \”Зуун айл\” орчимд байрлах Барилгын материалын бөөний төвд гарсан галыг Нийслэлийн Онцгой байдлын гал унтраах хоёр алба шуурхай ажиллаж, галын тархалтыг зогсоосон байна. Дээрх бөөний төв нь хоёр давхар байгууламж бөгөөд түүний ойр орчмоор явсан иргэд галын дуудлагыг анх өгчээ.
Гал унтраах анги бүрэлдэхүүн 09:05 цагт ирж, 09:20 цаг гэхэд галын тархалтыг бүрэн зогсоолоо. Галын шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа ба тус байгууламжийн дээврийн хэсгээс эхэлж гал гарсан гэдгийг иргэд хэлж байсан юм.
Эх сурвалж: MNB.mn