Ирэх 2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж
эхлэх \”Зөрчлийн тухай хууль\”-инд зөрчил гаргасан этгээдүүдийг
баривчлахыг урьтал болгохгүй ба торгох, эрхийг хасах зэрэг байдлаар шийтгэх юм
байна. Энэ хуулинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар нэлээд хэдэн шинэлэг зүйл
багтсаны доторхүүхдээ дархлаажуулалт, эрүүл мэндийн урьдчилан
сэргийлэлтийн тарилгад хамруулаагүй эцэг, эхчүүдийг 25 тооцооны нэгжээр
торгохоор заалт юм. Нэг нэгжийг 2000 төгрөгөөр тооцох бөгөөд энэ хуулиар
хүүхдээ дархлаажуулалтад хамруулаагүй, хоцроосон эцэг, эхчүүдийг 50 мянган
төгрөгөөр торгох юм байна. Үүнээс гадна эцэг, эхчүүд, асран
хамгаалагчдыгхүүхдийг зориудаар хувцас, хоол хүнсээр дутаах, орон байраар
гачигдуулсан тохиолдолд мөн л 25 тооцооны нэгж, хуулийн этгээдийг 100 нэгжээр торгох
ажээ. Түүнчлэн \”Зөрчлийн тухай хууль\”-ийн энэхүү нэгжийн
хэмжээ Эрүүгийн хуулинд мөн үйлчлэх аж.