Дисней сувгийн жүжигчин Кэролин Саншайн АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын хэвлэлийн албанд ажиллаж эхэлжээ. Тэрээр 2010-2013 оны хооронд өсвөр насны бүжигчдийн тухай өгүүлэх “Shake It Up” цуврал болон бусад хэд хэдэн кинонд бүтээсэн дүрээрээ үзэгчдийн танил болсон залуу жүжигчин юм.
Хатагтай Саншайн нь тус хэвлэлийн албанд туслах ажилтан хийх аж. Тэрээр өмнө нь энэ чиглэлээр дадлага хийж байсан туршлагатай нэгэн гэнэ. Гэхдээ ерөнхийлөгч Трампын захиргаанд ажилласан телевизийн салбарын анхны алдартан биш юм. Трампын “Apprentice” реалити шоугаар олны танил болсон Омароза Манигаулт Ньюман нь жүжигчин бүсгүйг ирэх хүртэл Олон нийттэй харилцах албанд ажиллаж байжээ.
Түүнчлэн энэ сарын эхээр телевизийн нэрт тайлбарлагч Лоуренс Кудлов ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөхөөр томилогдон ажиллаж эхэлсэн юм.
Б.Болормаа