Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, нийтлэлч Баабар нарын хооронд үүсээд буй асуудал олны анхаарлын төвд орлоо. Уг нь тэд нэг намын гишүүд. Гэвч яагаад хэрүүлийн алим шидэлцсээр байгаа нь ойлгохгүй юм. Хэн хэнийгээ худалч, хулгайчаар нь дуудсаар байна. Уг нь болдог бол нүүр нүүрээ харж сууж байгаад л ойлгоцчихмоор. Гэтэл хоёр эрхэмд хэвлэлээр хэрэлдэх нь илүү зугаатай байгаа бололтой юм.