Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хамтран амьдарч эмэгтэйгээ хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь автомашиндаа ачиж явсан хэргийн талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл эл хэргийг 02.00 цагийн үед тус дүүргийн эргүүлийн цагдаагийнхан нийтлэг ажиллагааныхаа үеэр илрүүлж, сэжигтэн этгээдийг саатуулсан байна.
Хэргийг шуурхай илрүүлж, ажилласан Чингэлтэй дүүргийн цагдаагийн дэслэгч Г.Батсайхан, ахлах ахлагч Н.Доржгочоо нарыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна.
Энэ үеэр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн дэслэгч Г.Батсайхан \”Тухайн үед сэжигтэй тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн. Тэгэхэд эмэгтэй хүний цогцос олдсон. Хамгаалалтыг сайн хийсэн болохоор сэжигтэн этгээдэд ямар нэг эсэргүүцэл үзүүлэх боломж олгоогүй” гэв. Одоогоор эл хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.
Хэргийг Чингэлтэй дүүргийн оршин суугч 30 настай Э гэх залуу үйлдсэн бөгөөд хамтран амьдрагч талийгаач А-г хүзүүн тус газарт хоёр удаа хутгалж, амийг хөнөөсөн байна. Улмаар хэргийг үйлдсэнийхээ дараа цогцсыг нь хээр аваачиж, хаяхаар яваад ийнхүү баригджээ.
Амар