Дуучин, бизнесмэн М.Нарантуяа буюу Нара сүүлийн үед их л завгүй гүйсэн бололтой. Одооноос л өөртөө зориулах цагтай болж байна гэнэ. Тэрээр “одооноос өөртөө сайхан цаг гаргаж өөрийгөө хайрлаж, залуу насан дээрээ ажлаа ч хийе, аальгүйтэх ч зав гаргая.” гэжээ. Өөртөө цаг ч гаргаж, үсээ ч бага зэрэг өөрчилж.
Хавар ирж, дулаан орохоор хэн хүнгүй л сэтгэл нь гэгэлздэг биз. Харин Нарагийн хувьд гэгэлзсэн сэтгэлээ сэлфигээр илэрхийлэхээр шийджээ. Байнга сэлфиднэ л гэнэ шүү. Бас болоогүй хавар түүнд их л нөлөөлж байгаа бололтой, шинэ дурлалын эрэлд мордох сурагтай. Нара “Нэхх сайхан дурлах юм сан. Эмороод байгаа нь хаврын л буруу байх даа. Ер нь нууцаар үерхэнээ яадын” гээд нууцаар үерхэх тухай нууцаа зарлаад авна лээ. Тэгэхээр Нарагийн харц тусах эрчүүд болон тэдний найз бүсгүйчүүд аль аль нь анхаарлаа хандуулахад илүүдэхгүй л болов уу хэмээн захихад бас илүүдэхгүй л болов уу.