Алтан дорнод монгол” компанийн захирал Т.Ганболд МАН-аас гарах өргөдлөө өгсөн байна. Тэрбээр өргөдөлдөө \”Миний бие цаашид улстөрийн үзэл баримтлал, бодлого чиглэлийн хувьд өөрийн итгэл үнэмшил, үзэл бодолд илүү ойр анд нөхдүүтэйгээ хамтран нийгэм улстөрийн амьдралд идэвхийлэн оролцож, улс эх орныхоо хөгжлийн төлөө илүү их хувь нэмрээ оруулан ажиллахаар шийдсэн тул МАН-ын гишүүнчлэлээс өөрийн хүсэлтээр татгалзаж байна” гэдгээ дурджээ. Түүний энэхүү үйлдлийг цахим ертөнцийнхөн \”МАН бас нэг санхүүжүүлэгчээ алдлаа\” хэмээн дүгнэн бичиж байна.
Тэрээр МАН-аас гарч, Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-д элсчээ. Энэ тухай ХҮН-аас \”Баялаг бүтээгчдийн томоохон төлөөлөгч \”Алтан Дорнод Монгол” компанийн ерөнхий захирал Т.Ганболд Хөдөлмөрийн Үндэсний Намд элслээ. Хүн дээд үзэлд нийцсэн гишүүдээр хүрээгээ тэлэхдээ бид баяртай байна\” хэмээн бичжээ.