Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өөрийг нь С.Зориг агсны аллагад холбоотой гэх мэдээллийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандаж буйгаа өмгөөлөгчдөөрөө дамжуулан мэдэгдлээ.
Түүний өмгөөлөгч Б.Алтанхуяг, В.Гомбодорж нар \”Ноцтой мэдээ сонинд Э.Бат-Үүлийг С.Зоригийн аллагад холбоотой мэтээр бичсэн материал нийтлэгдсэн. Тиймээс энэ хэргийн үнэн мөнийг тогтоохын тулд манай үйлчлүүлэгч Э.Бат-Үүл цагдаагийн байгууллагад хандаад байгаа” гэлээ.