Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын
амралт маргааш буюу энэ сарын 22-ноос эхэлнэ. Нийслэлийн 1-5 дугаар ангийн сурагчид энэ сарын 22-ноос
ирэх сарын 25-н хүртэл амрах бол, 6-9 дүгээр ангийн сурагчид 2016 оны нэгдүгээр
сарын 5-наас 25-ныг хүртэл амрах юм. Харин 10-12 дугаар ангийн сурагчид 2016 оны
нэгдүгээр сарын 12-25-н хүртэл амрана. Тэгвэл орон нутгийн сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид 2016 оны
нэгдүгээр сарын 12-ноос хоёрдугаар сарын 1-н хүртэл, 6-9 дүгээр ангийн сурагчид
2016 оны нэгдүгээр сарын 12-25-н, 10-12 дугаар ангийн сурагчид 2016 оны
нэгдүгээр сарын 12-18-н хүртэл тус тус амрахаар болжээ.
Төгс