Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
болон Зам тээврийн сайд М.Зоригт нарт ноцтой баримт хүргүүлсэн тухай мэдээлэл
өнөөдөр цацагдсан. Тодруулбал, \”УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар төмөр замын
хувьцааг Хятадын талд шилжүүлэхээр хүсэлт гаргаж байгаа тухай мэдээлээд буй.
Тэгвэл уг мэдээлэлтэй холбогдуулан Улаанбаатар төмөр замын
дарга Л.Пүрэвбаатар тайлбар хийлээ.
Тэрээр \”Хятад, Монгол, Орос гурван улсын хамтарсан тээвэр логистикийн
компани байгуулах асуудал яригдаж байгаа. Үүнийг би дэмжиж байгаа юм. Харин
үүнийг мушгин гуйвлуулж яриад байх шиг байна. Ганцхан Хятадтай хамтарч ажиллах
гээд байгаа юм биш. Гурван улсын хамтарсан тээвэрлэлтийн компанийг байгуулахаар
ярилцаж байгаа. Миний хувьд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга болохоос биш
хувьцааны асуудлыг мэддэг эрх мэдэл бүхий субьект биш. Төмөр замын тээвэр,
хөдөлгөөний аюулгүй байдал, ажлын хариуцлагын асуудал зэрэг надад хамаатай.
Харин гурван улсын хамтарсан тээвэрлэлтийн компани байгуулахыг гурван талын
төрийн тэргүүнүүд уулзалтын хүрээнд шийднэ” гэв.
Амар