Их эзэн
Чингис хааны хөрөг бүхий энэхүү үнсний савыг Улсын Их дэлгүүрт худалдаалж
байсан билээ. Уг нь нэр бүхий гишүүдийн өргөн барьсан \”Чингис хаан” нэр, \”Чингис
хааны албан ёсны хөрөг”, \”Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай
хуульд зааснаар \”үсний сав”-нд Чигис хааны хөргийг ашиглахыг хориглосон байгаа.
Гэвч Монгол
Улсын Их дэлгүүрт, Их эзэн Чингис хаанаа доромжилсон бүтээгдэхүүн зарж байсанд
иргэд ихэд дургүйцсэн юм. Улмаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт
гомдол хүргүүлжээ.
Иргэдээс ирсэн гомдлын дагуу тус газраас шалгалт явуулж, цаашид
Чингис хааны дүрс, хөргийг ашигласан бүтээгдэхүүнийг заруулахгүй байхаар болсон
байна. Харин иргэдийн хувьд гаднаас ирсэн зочид ихээр ордог УИД
хааныхаа хөрөг бүхий үнсний сав зарж, хаан дээрээ үнсээ харж, нулимж суух
боломжийг олгосонд одоо ч гомдолтой байгаагаа илэрхийлэв.