Британийн эрдэмтэд бие организмын хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх шоколад бүтээснээ зарлаж дуулиан боллоо. Мэргэжилтнүүдийн үгээр бол шоколадын найрлагад ордог амттаны оронд хөгшрөлтийг удаашруулдаг эм бэлдмэлүүд оруулсан гэнэ. Тэдний 10 жилийн турш судалж туршаад сая худалдаанд гаргаж байгаа энэ \”амттан” тун удахгүй дэлхий нийтээр тархаж Европ, Америкт ч гэсэн эрж хайдаг болно гэж итгэж байгаа гэнэ.
Харин 100 грамм ийм амттан өнөөдөртөө 54 доллараар зарагдаж байгаа юм байна.
Энэ шоколадны найрлагын хамгийн гол бүтээгдхүүн болох байгалийн гаралтай астаксантин нь хүний бие организмын залуу байх тэр үүргийг хадгалж байх юм гэнэ.
Энэ шоколад хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж эрдэмтэд баталж байна.
Эх сурвалж: www.assa.mn