Бүх зүйлд шүүмжлэлтэй хандах буруу. Гэвч энэ асуудлыг
шүүмжлэхгүй өнгөрч чадсангүй. Ипотекийн зээл буюу найман хувийн хүүтэй орон
сууцны зээл учир битүүлэг шалтгаанаар зогсоод байгаа. Ер нь Төрийн банкнаас
бусад бүх арилжааны банкууд орон сууцны найман хувийн хүүтэй зээл олголтоо
зогсоосон. \”Төрийн” гэх гуншинтай учраас ганц банк л зээл олгож байгаа гэх
боловч тус банкны шаардлага, шалгуурыг давах иргэд тун цөөн.
Гэтэл өчигдөр Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
сүртэй гэрээнд гарын үсэг зурж, ипотекийн зээлийг \”хувьчлах” шийдвэр
гаргачихлаа. Хувьчлах гэдэг нь одоо энэ төрлийн зээлд төр оролцохгүй харин
арилжааны банкууд өөрийн нөөц хөрөнгө бололцоогоороо иргэдэд зээл олгоод явах
нь гэж хэвлэлээр цацагдаж буй мэдээ, мэдээллээс ойлголоо.
Хэрэв миний ойлголт зөв бол энэ яав ч сайн мэдээ биш. Арилжааны
банкууд орон сууцны зээл олголт дээр монополь байдалтай оролцож эхлэх нь байна.
Гэтэл бид монополь болсон ААН-үүдээ хэзээ дийлж, амыг нь хазаарладаг байлаа
даа.
Ганцхан жишээ хэлэхэд, Дэлхийн зах зээл дээр шатахууны
үнэ хоёр жилийн хугацаанд навс унаж, нэг баррель нефт 36.98 ам.долларт хүрээд
байгаа. Өөрөөр хэлбэл хоёр жилийн өмнөхтэй харьцуулбал, хоёр дахин унасан гэж
ойлгож болно.
Гэтэл манайд хэдэн шатахуун импортлогч хэдэн монополь
байгууллагууд нь шүдээ зуугаад суучихлаа. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ
өслөө гэж хэлээд л АИ-92 шатахууныг 1660 төгрөгөөр зарж эхэлсэн. Энэ үнэд ямар
ч өөрчлөлт гарлалгүй дөрвөн жил болчихлоо. Хэрвээ дэлхийн зах зээл дээр
шатахууны үнэ өссөн бол манайх дагаад л өснө. Харин буувал маш олон тайлбар
хийгээд л тэр хэвээр нь гацаадаг жишиг тогтчихоод байна.
Тэгвэл орон сууцны зээлийн асуудалд ч арилжааны банкуудаа
дийлэхгүй, хяналт тавих боломжгүйд хүрэх вий дээ. Тэд нэгэнт монополь
тогтоочихвол өөрсдийн хүссэнээр зээлийн хүү, хугацааг тогтоож эхэлбэл яах вэ
хардлага төрөх боллоо.
Төрийн төслийг гацааж, ганц банк төрөөс дээгүүр эрх
мэдэлтэйгээр орон сууцны зээл олгоно гэдэг жирийн иргэдийн хувьд нэг л найдвар төрж өгөхгүй л байна.
Хэрхэхийг цаг хугацаа л харуулах биз дээ.
10 хувийн урьдчилгаатай, найман хувийн хүүтэй зээлийн шалгуурыг хэн давах вэ. Голомтоос зээл авахын тулд танай гэр бүлийн гишүүд бүгд тус банкаар дамжуулж цалингаа авдаг байх гэсэн хамгийн энгийн шаардлагыг иргэд давах болов уу, яах бол.
Амар