Афганистанд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдын дунд зохион байгуулсан “Данкон-2018” 25 км-ийн марафон гүйлтийн тэмцээн “Шинэ Кабул” баазад болж өнгөрчээ. 10 кг ачаа үүрч уралддаг энэхүү тэмцээнд орон, орны 249 энхийг сахиулагч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс манай улсын энхийг сахиулагч дэд ахлагч Б.Лхагважав 2.00,11, дэд ахлагч Б.Санчир 2.01,19, дэд ахлагч С.Төмөрбаатар 2.02,20 цагийн амжилтаар эхний гурван байрт орсон байна.
Түүгээр ч зогсохгүй уг тэмцээний эхний 19 байрыг монгол цэргүүд завсаргүй эзэлж, үүрэг гүйцэтгэж буй бусад орны алба хаагчдыг гайхашруулжээ.