Энэ зөвхөн тогтоогдсон тоо. Ингэж тогтоогдохдоо олон шат дамжлага дамжиж бусад ийм тоонууд шиг олон хасалт хийгдсэн байж болох талтай. Юутай ч, ингэж тогтоогдож, мэдэгдсэн нь чухал. Олны үг ортой гэдэгчлэн \”Бороо Гоулд\”-ын гэрээ маш муу болж, Монгол Улс алтаа гаднынханд авлигачдын харгайгаар зүгээр л өгдөг болсон юм. Олон арван жилийн тогтвортой байдлын гэрээ нэрийн дор \”Бороо Гоулд\”-ын эзэд өндөржүүлсэн хүчин чадлаар өдөр шөнөгүй алтыг гадагш нь хил давуулж, гадаад хурган дарга нь \”Миний данс болохгүй. Чиний дансаар мөнгө оруулаад, гаргая. Сая төгрөг өгье\” гэж дээр дооргүй идэж ууж, томоохон хотхонд зөвхөн монгол бүсгүйтэй зугаацах гэж байр авч, басхүү тэр хүүхэндээ өөр нэгэн хороололд байр авч өгч, машин бэлэглэж байх жишээний. Өөрөөр хэлбэл, дээрх зурагт үзүүлсэн шиг нэг Монгол хүнд хуваахад л ийм хэмжээний хөрөнгө оногдох байсан асар их хөрөнгөөр гаднынхан тоглож, басхүү тэндээсээ хэдийг нь төрд суугаа авлигачдад өгчээ. эцэст нь, ард иргэдийн ахуй амьдралыг сайжруулах бус харин ч эсрэгээрээ өрөнд оруулдаг энэ хэдэн орд газрыг ард иргэдээ өрөнд оруулан байж ашиглах хэрэг байдаг ч юм уу үгүй ч юм уу.
Нинж