Холливудын нэрт жүжигчин Николас
Кейж Монгол Улсаас хулгайлагдан хил давж улмаар АНУ-д очсон Тиранназавр
Батаарын гавлын ясыг Монгол Улсад буцаан өгнө хэмээн мэдэгдлээ. Тэрбээр 2007 онд
Холливудын \”Беверли Хиллс Галлерей”-д тавигдсан уг гавлын ясыг худалдан авсан
бөгөөд саяхныг хүртэл хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй явжээ. Харин өөрийнх нь худалдан
авсан үлэг гүрвэлийн гавлын ясыг хулгайнх гэдэг нь тодорхой болсны дараа ийнхүү
буцаан өгөхөөр болжээ. Гэхдээ гавлын ясыг Николас Кейж шууд Монгол уруу
буцаахгүй бөгөөд АНУ-ын Засгийн газар Монгол Улсад дамжуулах аж. Ямартай ч, нэн
ховор Тиранназавр Батаарын гавлын ясыг дуудлага худалдаан дээрээс Холливудын алдартнуудаас
өндөр үнэ хэлж 276 мянган ам.доллараар худалдан авч байсан Николас Кейжид тун
харамсалтай хэрэг болж байна.