\”Осол гарах үед нисдэг тэргэнд 11 хүн зорчиж байсан бөгөөд 10 хүн бэртэж Цэргийн төв госпиталд өнгөрсөн шөнө яаралтай хагалгаанд оруулсан. Гэмтэж бэртсэн хүмүүсээс хоёрынх нь биеийн байдал хүнд, дөрөв нь доод мөчний хугаралтай, нэг хүний хавирга хугарсан, гурван хүний арьс зулгаралттай байна. Ослын улмаас ахмад М.Батбаяр амиа алдсан. Тэрээр цэргийн албанд 17 жил ажилласан, 37 настай байсан. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Одоогоор ажлын хэсэг гарч осол юунаас болсныг тогтоохоор ажиллаж байна\” гэсэн мэдээлэл өглөө.
Албаны эх сурвалжийн хэлснээр 337 дугаар ангийн захирагч уг нислэгийн багт явсан байсан бөгөөд хүнд гэмтэн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад өнөө өглөө ухаан орсон гэв.