Гуравдугаар сарын 26-ны өдөр ОХУ-ын Сибирийн Кемерово хотын худалдааны төвд гал гарсны улмаас 64 хүн нас барж, олон арван хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа билээ. Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр Кемерово хотын худалдааны төвд гал гарсны улмаас түлэгдэж, гэмтэн эмчлүүлж буй хүмүүст зориулан Панкипсинтай тосон түрхлэгийг хүмүүнлэгийн тусламж болгон олгох шийдвэр гаргажээ.