Үндэсний статистикийн газраас жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнг танилцууллаа. Энэ онд манай улсын мал сүргийн нийт дүн 55.9 сая толгойд хүрчээ. Энэ нь өмнөх оныхоос 7.6 хувь буюу 3.9 сая толгойгоор өссөн үзүүлэлт юм байна.
Үүнд, адуун сүргийн тоо толгой 3.2, үхэр 3.7, тэмээ 0.3, хонь 24.9, ямаа 23.5 саяд хүрчээ. Өнгөрсөн онытой харьцуулахад адуу 298, үхэр 365, тэмээ 18 мянга мянган толгойгоор өссөн бол хонь 1.7, ямаа 1.5 сая тоо толгойгоор өссөн байна.
Урьдчилсан дүнгээр малын тоо Орхон, Сэлэнгэ, Дархан-уул аймагт 36.2 мянган толгойгоор буурч, бусад аймагт 18-399 мянган толгойгоор өсчээ. Хэнтий, Баянхонгор, Дундговь, Говь-Алтай, Өвөрхангай аймагт малын тоо хамгийн их буюу 280-399 мянгаар өссөнүзүүлэлттэй гарчээ.