Аргын тооллын 12 сарын 27-ны ням гараг, билгийн тооллын өвлийн дунд шар хулгана сарын шинийн 17-ны адьяа гараг, 3 хөх мэнгэтэй, арвидах барилдлагатай, шороо суудалтай, найралт эх одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 8: 45 цагт мандан, 17:06 цагт жаргана.
Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эеэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Undesten.mn