Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу авто замын хилийн боомтууд албан ёсны баярын өдрүүдэд амрана. Тодруулбал, маргааш буюу энэ сарын 29-ны өдөр тохиож байгаа Монгол Улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр болон нэгдүгээр сарын 1-ний өдөр Хавирга, Баянхошуу, Сүмбэр болон Замын-Үүд, Ханги, Гашуун сухайт, Шивээ хүрэн, Бургалтай, Байтаг, Булган, Даянгийн автозамын Шалган нэвтрүүлэх боомтууд амрах юм.
Харин агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан, төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваариар, Алтанбулаг боомт 24 цагаар тус тус амралтгүй ажиллах юм байна.