Энэ сарын 26 буюу өнгөрөгч бямба гаригт Өвөрхангай аймагт дунд сургуулийн сурагч хүү бусдад зодуулсны улмаас амиа алдсан хэрэг гарчээ. Тус аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагч хүү энэ сарын 23-нд эмнэлэгт тархиндаа хүнд гэмтэлтэй, цус харвасан байдалтай ухаангүй ирж, сэхээн амьдруулах тасагт гурван хоноод ийнхүү амьсгал хураажээ. Талийгаач хүүгийн үхэлд Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид болон иргэн Б-г буруутган шалгаж байгаа аж. Талийгаач хүү доод ангийнхаа нэгэн хүүхдийн гар утсыг дээрэмдсэний улмаас утсаа дээрэмдүүлсэн хүү аав Б-дээ очиж хэлжээ. Б хүүгийнх нь гар утсыг дээрэмдсэн хүүг сургууль руугаа явж байхад нь машинаараа хөөж, улмаар шинээр баригдаж байсан нэгэн барилга руу аваачиж, тэндээ хүүг зоджээ. Үүний дараа тэрбээр хүүг цагдаагийн хэсэгт аваачсан бөгөөд Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэст хүүг нэлээд саатуулж байгаад явуулсан байна. Гэсэн ч хүү цагдаагийн хэсгээс гарч ирэхдээ согтуу хүн шиг гуйвж, дайвж явсныг гэрчүүд мэдүүлсэн байна. Мөн хүү ухаан алдахаасаа өмнө ангийнхандаа \”Цагдаа нарт зодуулсан чинь толгой аймар өвдөөд байна\” гэж хэлжээ. Одоогийн байдлаар талийгаач хүүгийн ар гэрийнхний хүсэлтээр цагдаагийн нэр бүхий албан хаагчдаас гадна хүүг зодсон иргэн Б-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Нинж