2015.12.29, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 19
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САР
ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
- Аргын тооллын: 2015.12.29, Мягмар гараг
- Наран ургах шингэх: 08.45-17.06
- Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
- Барилдлага: Үхэх
- Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр угаал үйлдэх, бурхан лус тахих, огторгуйн үүд сахих, их хүмүүнтэй уулзах, буяны үйл, мал адгуус муулах үйл, эм найруулах, эхнэрийг дуудах, үс авах, элчид эд өгөх зэрэгт сайн. Нялхасыг хөлд оруулах, гадагш гаргах, өвчтөнийг анх гадагш гаргах, байшингийн суурь тавих, дээвэр тавих, нүүдэл хийх, нохой худалдах, худалдан авахад муу. Өвчин болвол арван хоногт амирлана. Замд гарвал сайн бөгөөд эд, идээ арвижна. Зүүн чих хангинавал татвал хэрүүл тэмцэл болно. Баруун нүд татвал эд, хувцас олно. Зүүн чих хангинавал жуулчин ирнэ. Баруун чих хангинавал муу гаслан ирнэ. Нохой уливал халуун болохуй ба хэрээ дуугарвал муу хэл дуулна. Тагнай эрвэгнэвэл хэн нэгэн үхнэ. Бие татвал гэнэтийн жуулчин ирнэ. Шилбэ татвал үхлийн гэм ирэх нигууртай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө.