Өнөөдөр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 104 жилийн ой тохиож байна. УИХ-аас энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуулвчилсан байдаг. Тодруулбал, 2011 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын энэ өдөр бүх нийтээр амардаг болсон юм.
Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Өмнөх дөрвөн удаагийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат хоёр, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын харцага Б.Пүрэвсайхан нар тус бүр нэг нэг удаа түрүүлж, цомын эзэн болж байв. Энэ жилийн хувьд улсын баяр наадам болон заалны барилдаануудад тогтмол амжилт үзүүлсэн шилдэг 128 бөх барилдах юм.