\”Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд өнөөдөр бүтэн өнчин хүүхдийн \”Энэрэл” төвийн шилдэг хүүхдүүдийг шагнаж урамшууллаа. 2015 оны онц сурлагатан хүүхдээр 5-р ангийн сурагч Б.Бат-Үйлс, авъяаслаг хүүхдээр Б.Анар, бүтээлч хүүхдээр 7-р ангийн сурагч Б.Энхбаяр шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйлийн эзэн болж, бүтээлч хүүхдүүдийн тэмцээнд манлайлсан \”Гацуурхан” багийн 10 хүүхэд \”Сэлэнгэ” амралтын баазад амрах эрхийн бичгээр шагнуулсан. Тус төвд \”Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Кутлин Борис Алексеевич, Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа нарын удирдлагууд зочилж, хүүхдүүдийн бэлтгэсэн урлагийн тоглолтыг үзэж сонирхов. Мөн ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа ерөнхий консул Ракшаев Рыгзын Рагшаевич, консулын газрын атташе Шамимова Ольга Викторовна нар хүүхдүүдийн шинэ жилийн баярт оролцож, орос хэл дээр хэвлэгдсэн ном бэлэглэлээ. Орос, Монгол өвлийн өвгөн багачуудад бэлэг гардуулсан юм.
Б.Мөнх-Уянга
erdenettoday.mn