Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 08:00 цагаас 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд аймаг, нийслэлийн болон гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох,үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, цаг агаарынурьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийгтогтмол хүлээн авах, галын аюулгүй байдлыг хангах, барилга, байгууламжийн авралтын зам гарц, гал түймэр унтраах тоног төхөөрөмжийн ашиглалтын бэлэн байдлыг хангахыг онцгой анхаарууллаа.
Мөн төв, суурин газрын эрчим хүч, дулаан хангамж доголдохоос урьдчилан сэргийлж, дулааны болон нам даралтын уурын зуухны хэвийн найдвартай ажиллагааг хангаж, албан байгууллага, орон сууц бүхий айл өрхийг хөлдөлтийн аюулаас сэргийлэх, дулааны болон нам даралтын уурын зуухны нүүрс, түлшний хангалт, нөөцийг үзэж шалгах, шатдаг хий болон тэсэрч дэлбэрэх бодис(пиротехник)-ын ашиглалтад хяналт тавьж, аюулгүй ажиллагааны заавар, журмыг дагаж ажиллахыг анхааруулж байна.
Орон нутгийн болон хот хоорондын зам, даваагаар зорчих үед тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зорчигчдын аюулгүй байдлыг хангуулж, хөдөө, орон нутагт зорчигчид төөрч осгох, амь насаа алдах аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.