Шинэ оны анхны өдөр Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвд 19 хүүхэд шинээр мэндэлжээ. Тэдний 11 нь хүү, найм нь охин аж.
Монгол Улс 2015 онд гурван сая дахь иргэнээ өлгийдөн авснаас хойш даруй жил гаруйн хугацаа өнгөрчээ. Хүн амын тоог нэмэгдүүлэн мэндэлж буй бяцхан үрсийн маань дийлэнх нь хөвгүүд байгааг ахмадууд ихэд бэлгэшээдэг юм. Монгол ёсонд эрэгтэй хүүхэд их төрөх нь эр цэрэг, баатрууд, сайн бөхчүүд нэмэгдэнэ хэмээдэг билээ.
Тэгвэл шинэ оны хоёр дахь өдөр Эх нялхсын эрүүл мэндийн төвд 17 хүүхэд мэндэлсэн байна. Шинэ иргэдийн маань арав нь охин, долоо нь хүү байжээ. Оны эхний хоёр өдрийн байдлаар тус эмнэлэгт нийт 36 хүүхэд төрсний 18 нь хүү, 18 нь охин байна. Монгол Улс 2016 оны 1 дүгээр сарын 2-ны 18:00 цагийн байдлаар 3060241 иргэнтэй болоод байна.