Фэйсбүүк ашиглан сүүлийн үед янз бүрийн гэмт хэрэг их гарах болсон ба хамгийн түгээмэл нь залилан мэхлэх юм, тиймээс та бүгдэд нэг юмыг урьдчилан сануулах гэсэн юм. Хакерууд фейсбуукийн аккаунтуудыг эвдэн орох асуудал маш их гарч байна. Дараа нь таны профайлын зураг, таны нэрээр шинэ аккаунт нээгээд таны найз нарт шинээр найз болох санал явуулна. Таны найз нар тэр саналыг танаас явуулж байгаа гэж ойлгоод саналыг тань хүлээн авч шинээр найз болно. Яг энэ мөчөөс л тэд таны нэрийн өмнөөс таны найз нарт дуртай юмаа бичиж эхлэнэ.
Жишээ нь: Надад мөнгөний яаралтай хэрэгцээ гарчихлаа, төдөн төгрөг түр хугацаагаар зээлээч гэж гуйж магадгүй. Тэгээд банкны дансны дугаар явуулна. Таны найз чинь танд туслаж байна гэж андуураад луйварчны данс руу мөнгө гуйвуулсны дараа данснаас мөнгийг чинь аваад дансаа хаагаад сураггүй алга болох жишээтэй.
Миний бие фейсбуукт шинэ профайл нээх бодолгүй байгаа бөгөөд хэрвээ надаас хоёр дахь удаагаа найз болъё гэсэн санал ирвэл битгий хүлээж аваарай. Ядаж надаас утсаар ч юм уу, эсвэл миний эхний аккаунтанд зурвасаар хандаж тодруулж болно шүү дээ!!!