\”Цензургүй яриа” нэвтрүүлэг даваа гариг бүрийн оройн 21:00 цагт \”С1” телевизээр
гардаг билээ. Энэ дагуу өнөө орой гарах \”Цензургүй яриа”-нд зочноор \”Шинэ Үе”
продакшны жүжигчин асан Ц.Алдармаа уригджээ. Хамт ажиллагч бүсгүй /Д.Оюунтуул/-гээ
буцалсан халуун усаар шалзалсан хэргээр шүүхийн хаалга татаж, жүжигчний
карьертаа цэг тавьсан Ц.Алдармаад харамсах сэтгэл, гомдлын үг байдаг биз. Ямартай ч, өнөө
оройны энэхүү нэвтрүүлгийн гол сэдэв Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын хооронд үүссэн асуудал
байх болов уу. Нөгөө талаас энэхүү нэвтрүүлгийн шинэ оны шинэхэн дугаарын зочин болж буй Ц.Алдармаа шинэ оныг шинээр эхэлж урлагт эргэн ирэхийг хүссэн ч байж болох юм. Түүний хувьд өнгөрөгч 2015 он маш хүнд жил болж өнгөрснийг жүжигчин бүсгүй өөрөө ч хүлээн зөвшөөрсөн юм.