Өнгөрсөн наймдугаар сард МХЕГ-аас \”Сэтгэшгүй”, \”Мария” эмнэлгүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлт гаргаснаар Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, цуцалсан. Харин Баянгол дүүргийн тавдугаар хороо, 10 дугаар хороололд байрлах \”Мария” эмэгтэйчүүдийн төрөлжсөн эмнэлгийн зөвшөөрлийг аравдугаар сард сэргээснээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Тэгвэл шнжилгээний хуудсан дээрх мэдээлэл нь хятад хэл дээр байдаг талаарх иргэний мэдээлэл шүүмжлэл дагуулж байна. Тодруулбал, энэ талаар тус эмнэлэгт шинжилгээ өгсөн иргэн өөрийн цахим хуудаснаа \”Мария гэдэг маш том хаалт хамгаалалттай хужаа эмнэлэг монголын эрүүл мэндийн салбарын хууль журмыг уландаа гишгэсэн байгууллага байна. МХЕГ хаасан боловч удалгүй үйл ажиллагаагаа явуулсаар байна. Энэ шинжилгээний хуудас ЭМС-н 2010 оны 34 тоот тушаалаар баталсан хуудсын баримтлалгүй хятадаар бичсэн байна.
Эмэгтэйчүүдийн өвчний эмчилгээ хийж байгаа нь стандартын бус ISO-оор батлагдаагүй аппарат ашиглаж байгаа нь нөхөн үржихүйн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж цаашилбал үндэсний аюулгүй байдалд заналхийлэхээр ч үйл ажиллагаа явуулж болохыг нягтлан цаашид анхааралдаа авна уу. Эмэгтэйчүүдийг эмчлэх нэрийдлээр үргүй болгох эмчилгээ, эм хэрэгслийг борлуулах тараах болзошгүй.
Тиймээс Монголын охид бүсгүйчүүд батлагдсан өөрийн орны эмнэлэгтээ хандахыг уриалж байна. Хятад эм эмчилгээг таслант зогсоож үйлчилүүлэхгүй байхыг хичээнгүйлэн хүсэж байна” хэмээн бичжээ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Ц.Анх