Өнгөрөгч ням гаригийн орой
Киргизстаны Манас хотын олон улсын нисэх буудал дээр Канадын \”Центерра Гоулд”
компанийн ажилтан, Британийн иргэн Майкл Макфи /Michael Mcphee/-г нисэх буудлын ажилтнууд саатуулжээ.
Учир нь тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа \”Адууны мах чихсэн хошного адууны
бэлэг эрхтэнг санагдуулаад байдаг юм” гэх утгатай зүйл бичсэн бөгөөд үүний
улмаас баривчилсан гэж Киргизстаны Уул уурхай, металлургийн худалдааны холбоо /Mining
and Metallurgy Trade Union of Kyrgyzstan/-ноос мэдээллээ.
Британийн иргэн Майкл Макфи Киргизстаны хамгийн чухал хоол
болсон \”чихсэн хошного”-ыг адууны бэлэг эрхтэнтэй зүйрлэж доромжилсон нь
үндэсний хоол төдийгүй Киргизстаны ард түмнийг доромжилж, нэр төрд нь халдсан
хэрэг хэмээн тус улсын албаныхан үзэж байгаа аж. Тиймээс түүнийг саатуулан
хорьж байгаа бөгөөд багагүй хэмжээний торгууль ногдуулж суллах бололтой.
Түүнчлэн Майкл Макфигаар Киргизстаны ард түмнээс албан ёсоор уучлал гуйлгах бололтой.
Нөгөө талаас Майкл Макфи дээрх \”доромжоо” яг шинэ оны өмнөх өдөр оруулсан нь
ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Учир нь шинэ оноор \”чихсэн хошного” ихээр зооглодог аж. Ямартай ч, Майкл
Макфи энэхүү постоо устгаад байгаа аж.