Элдэв бослого, тэмцэлгүй
энх тайван орнууд дотроо хамгийн их автын осол гардаг орноор нэрлэгддэг Монгол
Улсад өнгөрөгч амралтын гурван өдөр буюу 2016 оны нэгдүгээр сарын 01, 02, 03-ны
өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд зам тээврийн ослын 555 дуудлага бүртгэгдсэн
байна. Үүнээс хүн бэртэж гэмтсэн 22 бүртгэгдсэнээс 1 хүн буюу 38 настай
эрэгтэй Г нас барж, 30 хүн хүнд хөнгөн гэмтэж
бэртжээ. Тэгвэл зам тээврийн осолд өртсөн 30 хүнээс найм нь хүүхэд байна.
Тэдний зургаа нь сургуулийн өмнөх насных бол хоёр нь сургуулийн насных аж.
Нинж