Саяхан л Шийлэгдамба шиг
муу авлигач байхгүй юм шиг цоллож, олон хоног хорьж залхаан цээрлүүлж байсан Засгийн
газар гэв гэнэтхэн зангаа өөрчилж, түүнийг он солигдох баярын өмнө буюу 12
дугаар сарын 31-ний өдөр суллаж, одоо түүнийг Эрүүл мэнд, спортын
сайдын албан тушаалаа өнөөдрөөсч эхлэн хийсэн
болно гэв. Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль эрхзүйн газрын дарга
Д.Мөнх-Эрдэнэ \”Г.Шийлэгдамба Эрүүл мэнд, спортын яамны
сайдын ажлаа өнөөдрөөс эхлэн хийхэд хуулийн хориг байхгүй” хэмээн өчигдөр
мэдэгдсэн юм.
Түүнчлэн \”Хуулийн дагуу Засгийн газрын гишүүдийг УИХ томилж,
чөлөөлдөг. Одоогоор Эрүүл мэнд, спортын сайдыг УИХ үүрэгт ажлаас нь чөлөөлөөгүй.
Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу
нөхөн томилох асуудлыг 30 хоногийн дотор шийдвэрлэхээр хуульчилсан.Гэхдээ 30 хоногийн хугацааг
тоолж ч эхлээгүй” гэв. Тэгэхээр Г.Шийлэгдамбыг сайдын албан тушаалаас
нь түдгэлзүүлээгүй болж таарав.
Нөгөө талаас түүнийг цагдан хоригдож байх
хугацаанд Эрүүл мэнд, спортын сайдын ажлыг түр хариуцаж байсан
Ц.Оюунбаатарыг өнөөдрөөс эхлэн шадар сайдын ажлаа
хийж болно гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль
эрхзүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ онцолжээ. Тэгэхээр Ц.Оюунбаатарыг шадар
сайдын албан тушаалаас нь өөрийн хүсэлтээр огцруулж албан тушаалд нь суух гэсэн
МАХН-ын дарга Н.Энхбаярын хүсэл талаар болж байх шиг байна. Нөгөө талаас АН
ингэхийг хүссэн бололтой.