Микро автобус буюу бага оврын автобусны ашиглалтын хугацаа энэ сарын
1-нд дуусч байгаа учраас үйлчипгээнд явуулахгүй гэдгийг Нийслэлийн Тээврийн газраас мэдэгдэж байсан.
Гэвч одоогийн байдлаар микро автобус үйлчилгээнд явсан хэвээр байна. Нийтийн
тээврийн үйлчилгээнд зорчигчдын аюулгүй байдлыг хангах, тав тухтай зорчуулах зэрэг стандарт байдаг ч
одоо үйлчилгээнд явж буй микронууд стандартын шаардлага
хангасан нь ховор. Тэгвэл эдгээр микро автобусыг наймдугаар сарын 1-ээс
явуулахгүй байхаар гэрээ хийжээ. Энэ хугацаанд аж ахуйн нэгжүүд өөрсдөө парк
шинэчлэл хийх тохиролцоонд хүрсэн байна. Мөн оношилгоонд заасан хугацаанд орох,
зарим чиглэл маршрутыг шинэчлэн зохион байгуулахаар болжээ.
Нийслэлд нийт 340
орчим микро автобус үйлчилгээнд явж байна. Зорчигч тээврийн үйлчилгээний
стандартад үйлдвэрлэснээс хойш 12-оос дээш жил болсон тээврийн хэрэгсэл
ашиглахыг хориглодог. Одоо нийслэлд үйлчилгээнд явж буй микронуудын хамгийн
сүүлийнхийг 2003 онд үйлдвэрлэсэн байдаг. Тиймээс энэ онд бүх микроны
ашиглалтын хугацаа дуусч байгаа юм.