31-ний орой утас жон
жон. Очоод харсан нэг мессеж ирчиж. Нээгээд үзсэн эгч баяр мэнд хүргэсэн мессеж
бичжээ. Маш их товчилж бичсэн болохоор ойлгож уншихад тун бэрх. Гэхдээ л \”br hrgy.
Shne ongoo sхn
grgara” гэх зэргийг нь бол ойлгоод байгаа
юм аа. \”Онгоо гаргана” гэж ч юу байхав гээд хоёрдугаар суваг руу хадуурчих л
үгүй буцаагаад \”шинэ оны мэнд хүргэе” гээд 00.00 цаг өнгөрмөгц хариуг нь биччихээд,
амарлаа .
Тэгээд өглөө аажуухан
босоод л хоол цай эргүүлж, зурагтын суваг сольж, ёстой л амарсан шиг амарч
яваад \”мартсан” утсаа нээтэл дүүрэн мессеж. Эгч л тэр дор нь хариу өгсөнгүй гэж
гомдсон юм болов уу, эсвэл найзууд баярын мэнд хүргэсэн байх гээд нээгээд
хартал Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын Цахиагийн Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг, Монгол
ардын намын дарга Миеэгомбын Энхболд гэх мэт хүмүүсээс шинэ жилийн баярын
мэндчилгээ бүхий мессеж ирсэн байна шүү.
Би ч жаахан хамраа
сөхмөр аядаад эхнэрийн утсыг үзтэл тийм мессеж алга аа. Манай хүн надаас
нууцаар шөнө мессежнүүдээ устгачихаагүй л бол хадмуудаас ирсэн ганц хоёр
мессежээс өөр онц зүйл ажиглагдсангүй.
Тэгэхээр \”Ерөнхийлөгчөөс
надад мэндчилгээ ирсэн байна” гээд эхнэртээ томроод авдаг юм байгаа биз дээ. Одоо ч удахгүй сар шинийн баяр болох гэж
байна. Манай төрийн гурван өндөрлөгүүд намайг мартахгүй дахиад мессеж бичих
байлгүй. Тэр үеэр би гэдэг хүн өөрийгөө \”том хүн” болжээ гэж дүгнээд л сууж
байхаас.
Амар