Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэ хуулиар, иргэдийн төлсөн нэмэгдсэн өртгийн татварын 20 хувийг буцаан олгох мөн сар тутамд сугалаанд оролцож, азтан болох боломжтой болж байгаа билээ. Түүнчлэн урамшууллын анхны сугалааг энэ сарын 17-нд шалгаруулж 100 сая төгрөгийн эднийг тодруулах юм. Тиймээс иргэн танд урамшууллын сугалаанд оролцон 100 сая төгрөгийн эзэн болохын тулд таны зүгээс юунд анхаарах хэрэгтэй, ямар алхмуудыг хийх хэрэгтэй талаар хялбар тайлбаруудыг хүргэж байна. Яг одоо та НӨАТ-ын урамшууллын системтэй холбоотой зарим мэдээллийг дутуу ойлгосон бол, шинэ хэрэгжиж байгаа хуультай хараахан танилцаж амжаагүй байгаа бол, дэлгүүрээс төлбөрийн баримтаа авсан ч урамшууллын сугалаанд хэрхэн оролцохоо мэдэж амжаагүй байгаа бол доорх заавартай танилцаарай.
АЛХАМ НЭГ
Та аль нэг дэлгүүрээр үйлчлүүлэхдээ хамгийн түрүүнд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа авах хэрэгтэй. Баримт өгөөгүй тохиолдолд та талонаа нэхээд авах эрхтэй бөгөөд төлбөрийн баримт өгөөгүй аж ахуй нэгжийг торгох юм.
АЛХАМ ХОЁР
Та дэлгүүрээс авсан сугалааны дугаар бүхий баримтаа хамгийн түрүүнwww.ebarimt.mn сайт руу орж бүртгүүлэх юм. Ингэснээр та урамшууллын сугалаа болоод жилийн эцэст нэг удаа нийт худалдан авалтынхаа үнийн дүнгийн хоёр хувийг эргүүлэн авах эрхтэй болох юм. Өөрөөр хэлбэл та сугалааны дугаар бүхий худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлээгүй тохиолдолд НӨАТ-ын урамшуулал сугалаа болоод буцаан олголтод хамрагдаж чадахгүй. Бүртгүүлэхдээ:
1. www.ebarimt.mn цахим хуудсанд нэвтэрнэ
2. Хувь хүнээр бүртгүүлэх хэсгийг сонгож бүртгэлийн мэдээллээ авах цахим хаягаа бичиж бүртгүүлэх цонхыг дарна
3. Таны цахим хаяг амжиллтай бүртгэгдсэн бол доорх цонх гарч ирнэ
4. Бүртгүүлсэн цахим хуудсанд таны нэвтрэх нууц үг болоод код ирнэ
5. Дээрх зурган дээр гарч ирж буй баталгаажуулах холбоосыг дарна
6. Системд нэвтэрнэ
7. Нэвтрэх код, нууц үгээ бөглөнө
8. Нэвтэрсэний дараа танд харагдах хуудас
9. Сугалааны дугаар болон нийт үнийн дүнгээ оруулж төлбөрийн баримтаа бүртгүүлнэ
АЛХАМ ГУРАВ
Сугалааны тохирлыг сар бүрийн гурав дахь ням гарагт 19:00 цагт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах бөгөөд энэ үед та өөрт байгаа сугалааны дугаараараа тохиролд оролцох юм.