Ердөө
жилийн өмнөх гарсан нэг тушаалыг бид бас л мартаж орхиж. Үүнээс болоод
арилжааны банкуудад боловсон аргаар \”хулгай” хийж байна. Ямар тушаал вэ
гэж үү. Тэгвэл тодруулъя.
2015 оны 3 дугаар сарын
25-ны өдөр Монгол банкны
Ерөнхийлөгч Н.Золжаргал/одоо ч ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа/ тушаал гаргаж \”Монгол
банкны үйлчилгээний шимтгэлийн ерөнхий нөхцөл”-ийг шинэчлэн баталсан байдаг.
Ингэснээр арилжааны банкуудын иргэд,
ААН-үүдэд үзүүлж буй үйлчилгээний тариф тодорхой хувиар буурсан. Тухайлбал,
АТМ-аас бэлэн мөнгө авахад 100 төгрөгийн шимтгэл төлдөг байсныг бууруулж, 40
төгрөг төлдөг болсон, АТМ-аар дансны мэдээлэл, үлдэгдэл шалгахад 50 төгрөг
төлдөг байсныг 10 төгрөг болгон буруулсан гэх мэдээллийг тухай үед хэвлэлүүд
цацаж байлаа. Итгэхгүй бол \”АТМ-аас бэлэн мөнгө авахад шимтгэл буурлаа”
гээд google-ээс
хайгаад үз. Маш олон мэдээллийн сайтууд 2015 оны 3 дугаар сарын 27-ноос 28-ны
өдрүүдэд энэ мэдээллийг доорх тушаалын хамтаар оруулсан байна.
Гэвч бид өнөөдөр АТМ-аас мөнгө авахдаа 100 төгрөг төлсөөр л байгаа. Мөн өөр
банкны АТМ-аас бол бүр 500 төгрөг төлж бэлэн мөнгө авч байгаа. Банканд хадгалаастай байгаа өөрийн мөнгийг
авахын тулд шимтгэл төлсөөр л байгаа юм.
Уг нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн
төлөө газраас энэ асуудлыг шийдвэрлэхээр хөөцөлдсөн боловч амжилт олоогүй.
Харин дараа нь Төвбанкны Ерөнхийлөгч дээрх тушаалыг гаргаж таатай мэдээ дуулгаж
байв. Гэвч тушаал гарсан шигээ амьдрал дээр хэрэгжиж чадсангүй. Монголбанк ч
гаргасан тушаалаа мартаж, бид ч уншиж байсан мэдээллээ хоолтойгоо хамт залгиж
орхижээ.
Тэгвэл одоо сануулъя. Монголбанкны
Ерөнхийлөгчийн тушаалыг хэрэгжүүлэхийг шаардъя. Бид өөрсдийн мөнгө банкнаас
авахын тулд шимтгэл төлөх бус харин ч төлбөр авах ёстой баймаар. Гэвч үүнийг
больё. Өмнө АТМ-аас мөнгө авахдаа шимтгэл төлөхгүй авч болдог л байсан. Үүнийг
л дахин хэрэгжүүлэхийг шаардъя. Үгүй гэвэл дансаа хааж, эдийн засагчдийн хэлдэг \”шоргоолж”-нууд нь
хөрөнгө татсан ч болно шүү дээ. Угаасаа
гадны хүү багатай, үйлчилгээ найдвартай, өндөр зэрэглэлийн банкнууд аль хэдийнэ
\”шоргоолжнууд”-ыг сонирхоод эхэлчихсэн юм чинь.
Амар