УИХ-ын дарга З.Энхболд, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, Монголын ипотекийн корпорацийн /МИК/ гүйцэтгэх захирал Д.Гантөгс нар моргейжийн зээлийн өнөөгийн нөхцөл байдал хийгээд цаашид авах арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийж сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд \”орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгох боломжгүй. Харин 8 хувийн хүүг бууруулж 5 болгох боломж байгаа. Өөрөөр хэлбэл зээлийн хүүгээ бууруулах нь зээлийн урьдчилгааг бууруулснаас илүү олон хүнийг орон сууцанд оруулах болно\” гэсэн юм.